Аймгийн ИТХ-аас Улаангом сумын Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдыг номыг бүтээлчээр унших арга зүйд суралцуулах, уншсан номынхоо тухай бусадтай хуваалцаж бусдыг сэдэлжүүлэх, эергээр нөлөөлөх, мэдээлэл түгээх, ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор "УНШААД НӨЛӨӨЛЬЕ" аяныг зохион байгуулсан.
Тус аяны хүрээнд Улаангом сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн сурагчид “Долоон өндөгтэй доголон шаазгай”, "Хуруун хүүхэлдэй" зэрэг үлгэрийг уншиж ярилцах мөн багш ажилчид 7 хоног бүрийн 2 дахь өдрийн 7:30 минутад байнга уншлага хийж, тэмдэглэл хөтлөх, уншсанаа ярих зэрэг ажлуудыг тогтмол зохион байгуулж хэвшсэн байна.