Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Жамбын Батмөнх сан, аймгийн Музей хамтран Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн АИХ-ын тэргүүлэгчдийн дарга, эрдэмтэн, профессор Жамбын Батмөнхийн үйл амьдралыг харуулсан үзэсгэлэнгийн нээлтийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
Тус үеэр “Ж.Батмөнхийн амьдрал, ажил үйлс” сэдэвт эсээ бичлэгийн уралдааны шагналыг гардууллаа.
Уралдаанд 40 бүтээл ирүүлснээс:
Тэргүүн байр- Бөөрийн Иргэл сангийн тэргүүн Ц.Алтансүх
Дэд байр- 6 дугаар сургуулийн Монгол хэл уран зохиолын багш Г.Оюун-Эрдэнэ
Гутгаар байр- Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12Е ангийн сурагч Б.Сэрчмаа
Тусгай байр- Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12Б ангийн сурагч М.Мөнгөнжигүүр нар шалгарсан бол эсээний уралдаанд бүтээлээ ирүүлсэн Б.Норов, Ж.Доожав, М.Анхбаяр нарт ТАЛАРХАЛ дурсгалаа.