Өнөөдөр ТНХ-ын "АУРОН" танхимд Увс аймгийн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч, бүрэлдэхүүний 2024 оны зөвлөгөөн эхэллээ. Зөвлөгөөнийг ИТХ-ын дарга Ц.Батболд, Засаг дарга Ч.Чимэд нар нээж үг хэллээ. Уг арга хэмжээгээр Төрийн цэргийн хууль сахиулах байгууллагын ахлагч нарт тулгамдаж буй асуудал түүний шийдлийн талаар нэг өдрийн турш хэлэлцүүлэг, зөвлөгөөн өрнүүлэх юм.