Увс аймгийн ИТХ, Монголын Бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийд, Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашны дээд сургууль, Тод номын Гэрэл төв хамтран Баруун хязгаарыг сэргийлэн батлах хамаарсан сайд (1914.09.20-1915), Монгол Улсын Сангийн яамны дэд сайд (1916), Ховдод сууж хэрэг шийтгэх сайд (1917.09.02-1919), Баруун монголын Ардын засгийн газрын ерөнхий сайд (1921.07-11 сар), Ховдын хязгаарын сайд (1921.11-1924.10), Дөрвөдийн зүүн гарын чуулганы дарга, Засаг, Бат Ерөөлт Үнэн сүсэгт Төгс Хүлэг Далай хан Галсаннамжилын Түмэндэлгэржав (1874-1938)-ын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, эрдэм шинжилгээний хурлаар түүний намтар судлал, түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, ХХ зууны эхэн үеийн Ховдын хязгаарын улс төрийн түүх, соёлын талаар хийгдсэн сүүлийн үеийн судалгааны үр дүнтэй танилцаж, түүний байгуулсан гавьяа зүтгэлийг алдаршуулах, түүхэн үйлсийг нь ард олон хойч үедээ таниулах, түүнд хүндэтгэл үзүүлэх зорилготойгоор “Ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа, музейн үзмэрийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал” 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Монголын Бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдэд зохион байгуулагдаа.