Аймгийн ИТХ-ын даргын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/19 дугаартай "Ажлын хэсэг байгуулах тухай" захирамжийн дагуу Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2024 оны төсвийн жилд Улаангом сумд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих хүрээнд "Улаангом сумын зүүн тойргийн гэр хорооллын инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн ажил" -ын 899.9 сая төгрөгийн төсөвтэй ажлын явцтай танилцлаа.