Аймгийн ИТХ-ын даргын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/19 дугаартай "Ажлын хэсэг байгуулах тухай" захирамжийн дагуу Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2024 оны төсвийн жилд Улаангом сумд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих хүрээнд "3дугаар арван жилийн тойргоос-Улиасны хэвийн урд уулзвар-ТНХ ХХК-ийн уулзвар-Галын 4 зам хүртэлх зүүн тойруугийн явган хүний зам, унадаг дугуйн замын шинэчлэл үргэлжлэл"-ийн 493.1 сая төгрөгийн төсөвтэй ажлын явцтай танилцлаа.