Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын хүндэтгэх 29 дэх өдрийг тохиолдуулан Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс, Увс аймгийн ИТХ хамтран "УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГЧДИЙН ДУРСГАЛЫН ЦАГААН НОМ-УВС АЙМАГ" номыг эрхлэн гаргасантай холбогдуулан номын дээжийг аймгийн Архивын газар, аймгийн Музей, аймгийн Төв Номын сан болон Улаангом сумын ИТХ-д гардуулан өглөө.