Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хуулийн төсөлд санал авах тухай

2025-09-15

Монгол Улсын Их хурлаас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийг 1998 онд баталсан бөгөөд Хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “6.3.Цагаатгуулах тухай гомдлыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй” гэснийг хуулийн хэрэгжилтэд тулгамдсан практик шаардлагад нийцүүлэн 2000, 2006, 2009 онуудад хугацааг сунган өөрчлөлт оруулж, хамгийн сүүлд 2024 оны нэмэлт өөрчлөлтийн тухай хуулиар хүчингүй болгож, хугацаагүй болгосон байна. Гэсэн атлаа уг гомдол гаргах эрхийн үргэлжлэл болсон нэхэмжлэл гаргах эрхийг 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт уламжлалт байдлаар хугацаа тогтоон орхисон нь өдгөө 50 гаруй иргэний хилс хэрэгт шийтгүүлэн хэлмэгдсэн эрхээ сэргээлгэж нөхөн олговор авах эрхийг хязгаарласан зохицуулалт болон үлдсэн байна.
Өөрөөр хэлбэл хуульд “Нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд байна’’ гэж зааснаас үүдэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүн, төрсөн болон үрчилж авсан хүүхэд нэхэмжлэл гаргаж нөхөн олговор авч чадалгүй хоцорчээ.
Иймд нэгэнт эрх нь зөрчигдөж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэдийнхээ хохирлыг нэгийг ч үлдээлгүй барагдуулж зохих нөхөн олговор олгох нь Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан хууль дээдлэх ёс, шударга ёс, тэгш байдлыг хангах төрийн үйл ажиллагааны зарчимд нийцэх тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж нөхөн олговор авч чадаагүй үлдсэн иргэдийн нэхэмжлэл гаргах хууль зүйн боломжийг нээх практик болон хууль зүйн шаардлага үүссэн байгаа тул уг хуулийн төсөлтэй танилцаж, 10 дугаар сарын 10-ны дотор саналаа өгнө үү.
Та саналаа доорх линкээр орж өгнө үү.
https://d.parliament.mn/tusul/0cdbf3fd-5b60-4b39-8b52-100621d0f0f2?fbclid=IwY2xjawM4VKFleHRuA2FlbQIxMABicmlkETFhZnlrOEU0YTl6b1IyOUh0AR67jBqYxodv0IUcN3Ri16DjKGUAhCCD8Lk41A2HCKje3GK6saqTl4yFlwYhyQ_aem_BqzpiQr8j6eQzlc_rgU5zQ

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 265
58 / 22%
14 / 5%
42 / 16%
18 / 7%
14 / 5%
6 / 2%
5 / 2%
33 / 12%
20 / 8%
7 / 3%
48 / 18%