Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

2024-2028 оны Аймгийн ИТХ

2026-03-01

Аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан ИТХ нь 2024-2028 оны бүрэн эрхийн хугацаанд 35 төлөөлөгчтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн 9 нь 35-39, 8 нь 50-54, 7 нь 40-44, 4 нь 45-49, 3 нь 30-34, 4 нь 55 ба түүнээс настай байна. Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийг сонгогдсон байдлаар нь авч үзвэл 4 удаа сонгогдсон 2, 3 удаа сонгогдсон 4, 2 удаа сонгогдсон 10, анх удаа сонгогдсон 19 Төлөөлөгч байна.

 

Аймгийн ИТХ нь УИХ, Засгийн газраас баталсан бодлого, хөтөлбөрт нийцүүлэн, орон нутгийн онцлогыг тусгасан  орон нутгийн хөгжлийн бодлогыг баталж, түүний хэрэгжилтэд хяналт хийх, нутаг дэвсгэрийн хэмжээнд тулгамдсан асуудлаар хэм хэмжээний актыг батлах, иргэдийг төлөөлөх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бодлого, хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, хяналт тавих зэрэг үндсэн чиглэлийн хүрээнд ажилладаг дээд шатны байгууллага юм.

Аймгийн хэмжээнд Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-д 35, сумын ИТХ-д 398, багийн иргэдийн Нийтийн Хуралд 93 нийт 526 хүн ажиллаж байна.

Аймгийн ИТХ-ын дэргэд Нутгийн удирдлага, хууль эрхзүйн хороо, Төсөв санхүү, хөгжлийн бодлогын хороо, Нийгмийн бодлого, хүний хөгжлийн хороо, Инновац цахим бодлогын хөгжлийн хороо, Байгаль орчин, экологийн тэнцвэрт байдлын хороо, Ёсзүйн хороо гэсэн 6 хороотой, хурлын тасралтгүй байнгын үйл ажиллагааг ханган ажиллаж байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 278
64 / 23%
14 / 5%
45 / 16%
18 / 6%
14 / 5%
6 / 2%
5 / 2%
35 / 13%
21 / 8%
7 / 3%
49 / 18%