Монголын
ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Увс аймгийн ИТХ, Улаангом политехник коллеж
хамтран “Монгол улсын Баруун бүсийн Мэргэжлийн боловсрол сургалтын төслийн үр
дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх сургалт, хэлэлцүүлэг боллоо. Уг
хэлэлцүүлэгт Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч
Х.Ганбаатар, Аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд, аймгийн Засаг даргын орлогч дарга
Б.Цэцээ ажлын албаны дарга Б.Оюунбат болон ЗДТГ-ын холбогдох хэлтэсийн дарга,
мэргэжилтэнгүүд оролцож санал бодлоо илэрхийлэв.