Увс
аймгийн ИТХ-ын 2015 оны батлагдсан ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг сар,
улирлын хуваарьт шилжүүлэх ажлыг аймгийн ИТХ-ын дарга, төлөөлөгчид, ИТХ-ын
ажлын алба өнөөдөр хэлэлцлээ. Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баяр
тохиож байгаатай холбогдуулан аймгийн ИТХ-ын ажлын төлөвлөгөөнд Ногоон
байгууламж - Ногоон хөгжил, Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье,
Авто
зогсоол соёлтой үйлчилгээ, Сэтгэдэг
сургууль Бүтээдэг аймаг, Бидний
хот бидний гэр хөдөлгөөнийг өрнүүлэхээр тусган ИТХ-ийн төлөөлөгчид
манлайлан ажиллахаар боллоо.