Гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх талаар ойлголт мэдлэг иргэдэд хангалтгүй байгаа
бөгөөд энэ талаарх мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, гарын авлага болгон
сурталчилах, шторк, кейс, зурагт хуудсаар дамжуулан үнэн зөв мэдээлэл өгөх
замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, дадал, хандлагыг
нэмэгдүүлэх зорилгоор 2014 оны 12 дугаар сарын 17-ноос 2015 оны 01 дүгээр сарын
05-12-ны өдрүүдэд Хууль сахиулах байгууллагын ажилтнуудын дунд зохион
байгуулсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр зарлагдсан уралдааны дүн гарлаа.
Уралдаанд нийт 5 байгууллагаас
материал ирүүлснээс
·
Увс аймгийн Прокурорын
газрын туслах прокурор Х.Энхтуул зурагт хуудас, кейсийн бүтээлээрээ 1-р байр
·
Увс аймгийн Захиргааны
хэргийн анхан шатны 16-р шүүхийн шүүгчийн туслах О.Батдорж кейс, шторк, зурагт
хуудасны бүтээлээрээ, Увс аймгийн Цагдаагийн газрын ОНХАХ-ын ахлах байцаагч,
Цагдаагийн хошууч Ү.Баасанжав кейс, шторк, зурагт хуудасны бүтээлээрээ тус тус 2-
байр
·
Увс аймгийн Тагнуулын газрын
дэслэгч Ц.Дайчинбаяр зурагт хуудас, шторкны бүтээлээрээ тусгай байр эзэллээ.
Уг уралдаанд амжилттай оролцож байр
эзэлсэн албан хаагчдад 50000-аас 200000 мянган төгрөгний шагнал гардах юм.