Мал аж ахуй, газар тариалангийн салбарт гарсан
ажлын үр дүнг харгалзан 2015 онд 70 малчныг “Улсын сайн малчин”-аар, таван
фермерийг “Улсын тэргүүний фермер”-ээр, 21 иргэнийг “Улсын тэргүүний
тариаланч”-аар, 12 аж ахуйн нэгж байгууллагыг “Улсын тэргүүний тариаланч хамт
олон”-оор тус тус шалгарууллаа.
Увс аймгаас Наранбулаг сумын Хужирт багийн малчмн
Санжийн Гомбо, Сагил сумын Өндөрмод багийн малчин Норжингийн Баттөмөр, Тэс
сумын Баян-Овоо багийн малчин Баатарын Галсанжамц нар шалгарсан байна. Улсын
тэргүүний тариаланчаар Улаангом сумын тариаланч Г.Даваа, Тариалан сумын
тариаланч Г.Самбуу нар тус тус шалгарчээ.