Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Завхан аймагт алба хааж буй цэрэг дайчдаа эргэлээ

2015-02-27

Нутгийн цэргүүдийнхээ алба хааж буй орчин нөхцөл, ахуй хангамжтай газар дээр нь очиж танилцах зорилготой цэрэг эргэх арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг болсон. Энэ удаа Завхан аймгийн Завхан тэс суманд байрлах Хилийн 0277 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байгаа цэрэг дайчдаа аймгийн цэргийн штабаас эргээд ирлээ. Завхан тэс сумын ангийн төв болон хилийн таван заставд манай аймгийн 170 гаруй цэрэг эх орныхоо дархан хилийг хамгаалж явна. Цэрэг, дайчдын сэтгэл санаа өөдрөг, тэнүүн байлаа. Увс нутгийн цэргүүд хариуцлагатай, дайчин байж, албаа сайн хааж байгааг ангийн удирдлага онцлон хэлж байсан юм. Цэргүүд нутаг оронд хийгдэж буй ажлын талаар сонирхон асууж, санал бодлоо хуваалцаж байлаа. Тэдэнд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын мэндчилгээ дамжуулж, аймгийн 90 жилийн ой угтсан ажлын талаар мэдээлэл хийлээ. Мөн цэргүүдэд ар гэр, аав ээжээс нь илгээсэн захиа, илгээмжийг гардуулан өгсөн юм. Аймаг орон нутгаас эргэж ирсэнд цэргүүд талархаж байгаагаа илэрхийлээд "Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Хүү нь цэргийн албаа нэр төртэй хаагаад очноо" хэмээн гэр бүлийнхэндээ дамжууллаа. 

Аймгийн Цэргийн штаб

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%