Увс
аймгийн түүхт 90 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэ хүрээнд ойг хэрхэн
тэмдэглэн өнгөрүүлэх талаар аймгийн ИТХ-аас шийдвэр гаргаж ойг 2015.07.23-25-ны
өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Энэ жилийн ойн онцлог нь Хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт,
Баруун бүсийн Их хурд -2015, Улсын
баяр наадмын 15 түрүү, сүүлийн 5
жилийн баяр наадмын 4 түрүү
бөх Увс аймгаас төрсөнтэй холбогдуулан анх удаагаа “Монгол бөхийн
баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэхээр болоод байна.