Аймгийн ИТХ-ийн 8-р хуралдааны үеэр
төлөөлөгч С.Амраа, Б.Цэцээ, М.Ганбаатар нар Увс аймгаас УИХ-д сонгогдсон гишүүдтэй
уулзаж аймаг орон нутгийн хөгжлийн асуудлаар санал бодлоо солилцож, хамтран
ажиллаж байх хэрэгтэй байна гэсэн санал
гаргасны дагуу УИХ-ын гишүүн
Б.Чойжилсүрэн Увс аймагт ажиллах үеэр ИТХ-ын ажлын
алба, нутгийн удирдлага, хамтын ажиллагааны хорооны дарга Цэдэнбал нар хүсэлт
тавьж аймгийн ИТХ-ын төлөөлөгчидтэй уулзах уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд
аймгийн ИТХ-ийн төлөөлөгч, аймгийн засаг даргын орлогч Б.Цэцээ, ЗДТГ-ын хэлтэс, тасгийн дарга нар, ИТХ-ын
ажлын албаныхан нийт 24 хүн оролцлоо.
Асуулт: М.Ганбаатар – Аймгийн ИТХ-ын төлөөлөгч
-
Татварын хуулинд НӨАТ-ын борлуулалтын орлогын босго бага
байгаагаас аж ахуйн нэгжүүд орлогоо нуух, тайлангаа санаатайгаар буруу гаргах,
нэг байгууллага олон данстай байх зэргээр орлогоо нууж татвар төлөхөөс
зайлсхийж байна. Иймд НӨТ-ын хуулинд өөрчлөлт оруулж энэ орлогын босгыг өндөрсгөх
хэрэгтэй байна, Одоо зүгээр захын нэг түүхий эдийн ченж 50 сая төгрөгтэй байна.
Монголд далд эдийн засаг оршсоор байна. Үүнийг ил болгох бодлого
хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Аж ахуйн
нэгжүүдийн НӨАТ-ын босгыг 100 сая болгож
өсгөх саналтай байна. НДШ-ийн байгууллагаас төлөх 11% өндөр байгаа нь аж
ахуйн нэгжүүдэд дарамт болж байна. Энэ хувийг багасгаж 5-6% болгох,
-
Аймаг, сумын ИТХ намын бүлэгтэй, өнөөдөрмын ИТХ намын
бүлэгтэй, гжүүдэд дарамт болж бхуулинд аймаг, сумын ИТХ бүлэгтэй байна гэсэн заалт байхгүй байдаггүй. Аймаг, сумын
ИТХ-д намын бүлэг байгуулж ажиллаж болох талаар хуульд өөрчлөлт оруулж өгөх
боломжтой юу?
Хариулт: Б.Чойжилсүрэн – УИХ-ын гишүүн
-
Би татварын хуулинд бүр эсрэгээрээ, НӨАТ-ыг босгогүй
болгох байр суурттай байдаг. 1,5 тэрбум
төгрөгийн борлуулалт хийдэг аж ахуйн нэгжүүдийг бүртгээд НӨАТ-ыг 1% болгож
хөнгөвчлөх тухай хууль батлагдсан Татварын хуулинд өөрчлөлт оруулахыг цогцоор
нь шийдэх хэрэгтэй. Хөгжингүй орнуудад нийгмийн даатгалын дугаарын тухай
хуультай байдаг. Бүх хүн,аж ахуйн
нэгжүүдэд зээлийн, хөдөлмөрийн түүх гээд 5-6 төрлийн түүх үүсгэж төрийн бүх мэдээллийн нэгдсэн бүртгэлийн сан
бүрдүүлсэн байдаг. Татвараас зайлсхийх аргагүйгээр бүх орлого, зарлагыг
нарийвчлан бүртгэдэг. Манайд энэ бүртгэлийн тогтолцоо байхгүй байна.
Борлуулалтын шат бүр дээр татвар төлөхөөр
хуулийн төсөл оруулж ирсэн. 2007 онд
татварын өршөөлийн хууль гарсан. Одоо эдийн засгийн өршөөлийн хууль
гарах байх гэсэн хүлээлт үүсэж аж ахуйн нэгжүүд татвараа төлөхгүй хүлээж
байгаа. Ер нь энэ хуулийг тодорхой
хугацаанд гаргаж байх нь зүйтэй. Ингэдэггүйгээс орлого, мөнгөө нуух хэрэг гардаг.Татварыг
төлснөөр эргээд аж ахуйн нэгжид ашигтай байх, суутган тооцогддог хууль гаргах
хэрэгтэй.
-Бага орлоготой аж ахуйн нэгжүүдэд
татварын хөнгөлөлт үзүүлэхэд жилдээ 40
тэрбум төг–ийн орлого дутаж байна. Төсвийн баланс алдагдсан бодлого явагдсан.
Монгол төр 20,7 их наяд төг-ийн өртэй байгаа. Намууд хамтран ажиллаж татварын хуулийг багцаар нь өөрчлөх
хэрэгтэй байна. Далд эдийн засгийн бодит тооцоо гараагүй байгаа.
-
Одоогийн энэ эдийн
засгийн хямралтай үед НДШ төлөх 22% -ийг багасгах боломж байхгүй. Иргэдийн
насжилт уртсаж байгаа. НДШ төлөгчийн нэрийн данс хоосон байгаа.
-
Аймаг, сумын ИТХ-д намын бүлэг байгуулах асуудал Монгол
улсын Үндсэн хуультай холбоотой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, шинээр батлах
эсэх асуудыг УИХ-ын гишүүдийн ¾ -иас дээш гишүүдийн санал нэгдэж Үндсэн хуулинд
өөрчлөлт оруулж бүлгийг баталгаажуулах
тухай яригдана.
Асуулт: У.Жамсран - Аймгийн ИТХ-ын
төлөөлөгч Наранбулаг сумаас сонгогдсон.
-
Наранбулаг сумын цахилгааны шугамыг өргөтгөх үү? Жижиг
дунд үйлдвэрүүд цахилгааны хүчин чадал муу учраас ажиллаж чадахгүй байна. Үүнийг шийдэх боломж байна уу?
Хариулт: Б.Чойжилсүрэн - УИХ-ын гишүүн
- Иймэрхүү тулгамдсан 40 гаруй төрлийн ажил манай аймагт хийх хэрэгтэй байна.
2015 онд улсын төсвөөс 324 тэрбум
төг-ийн хийгдэнэ. Хөгжлийн банкнаас 705 тэрбум төгрөг гаргах байх.
Наранбулагийн шугам өргөтгөх ажлыг хөөцөлдөж байгаа. Төсвийн тодотголоор Наадмын талбай, ахмадын сувилал, Тэс сумын
соёлын төв баригдахаар болсон. Улсын
хэмжээнд 10 багийг цахилгаанд холбох
ЗГ-ын шийдвэр гарах үед нь
Булганхангайн шугамыг оруулсан.
Хулж, Хунт, Далантүрүү, Бугат зэрэг зүүн талын 7 багийг цахилгаанд холбох ажил
хийгдсэн. Хувь хүний лоббигоор хийгдсэн ажил.
АХБ-ны төслөөр Тэсийн Таван улиасны багийг 1фазын шугам татаж сая л 3 фазтай болгож
өөрчилсөн. Иймэрхүү тохиолдлын
байдлаар ажил хиймээргүй байгаа
боловч аль ч засаглалын үед хийгдээд
байна. Манай аймгийн 38 баг цахилгаанд
холбогдоод байна. Улсын хэмжээнд
6 сум цахилгаанд холбогдоогүй байгаа. Наранбулагийн шугамыг мэдэж байгаа.
Асуулт: М.Ганбаатар - Аймгийн ИТХ-ын
төлөөлөгч
-
ОНХС-аас
тодотголоор танагдсан уу? Зүүнговь, Улаангом сумын 2 цэцэрлэг ОНХС-аар баригдах
уу?
Хариулт: Б.Чойжилсүрэн- УИХ-ын гишүүн
- Энэ барилгууд баригдахгүй. Шинээр ямар ч объект байхгүй.
Хөрөнгө байхгүй. Нөхцөл байдал ийм
болсон.
Асуулт: Д.Наранцэцэг - Аймгийн ИТХ-ын
төлөөлөгч Улаангом сумын 9-р багаас сонгогдсон.
-
9-р багийн
цэцэрлэгийг хувь хүн
мөнгөөрөө бариад өгье гэж байна. Мөнгийг
нь төрөөс өгч чадах уу?
Хариулт: Б.Чойжилсүрэн - УИХ-ын гишүүн
-
Төсвөөс 3-4
жилийн дараа мөнгөө авна гэвэл төр мөнгийг
нь өгч чадахгүй. Концессод найдах
хэрэггүй. Сонгино- Үзүүрийн булагийн чиглэлийн хар зам тавихаар тендерт орох
бололцоотой 2 компани намайг банкинд 110
тэрбум төг-ийн баталгаа гаргаж өгөхийг хүсэж байна. Чадвал хатуу
хучилттай замаар холбох бодолтой байгаа.
Асуулт: М.Ганбаатар - Аймгийн ИТХ-ын
төлөөлөгч
-
Мөнгөгүй байна
гэж байхгүй. Төсвийн байгууллагууд мөнгө
байхгүй гэж айж байна. Ярьсаар байтал хямарч байна.
Хариулт: Б.Чойжилсүрэн - УИХ-ын гишүүн
-
Өнгөрсөн оны 11,12-р сард
Засгийн газрын дотоод үнэт цасны
жилийн хүү 16,8% болж борлуулсан. Сая 1-р сард 100
тэрбум төг-ийн үнэт цаас гаргасны
8 тэрбум төг-ийн үнэт цаас борлосон. Одоо М2 мөнгө 12 их наяд байна.
2014-12-31-ний байдлаар үүнээс ЗГ-ын дотоод үнэт цаасны үлдэгдэл 2 их наяд 936 тэр төг, дээр нь
нэмээд төсвийн алдагдлыг 1 их наяд 204 тэрбум баталж өгсөн. Сангийн яам яаж мөнгө босгох юм бол. банкнуудын зээлийн багц
10 их наяд, түүний 3 их наяд нь ЗГ-ын зээл болж
хувирсан байгаа. Хэн үнэн ярьсныг
цаг хугацаа өөрөө харуулна.
Асуулт: Э.Насанбат - Аймгийн ИТХ-ын
төлөөлөгч Сагил сумаас сонгогдсон.
-
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж
2013, 2014 онд хүлээлгэн өгсөн 2 барилгын дутуу санхүүжилтийн мөнгөө яаж авах бэ?
-
Улсын төсвөөр болон ОНХС-ийн мөнгөөр хийгдсэн ажлууд сүүлийн 2 жил дараалан дутуу
санхүүжилт хийгээд төсвийг тодотгоод хасаад явж
байна. Хувийн хэвшлүүд хөрөнгө
оруулж хийсэн ажлынхаа сүүлийн үлдэгдэл
санхүүжилтээ хаанаас яаж авах вэ?
Ашиглалтад хүлээлгэж өгөөд үйл ажиллагаа
явуулж эхлээд 1-2 жил болж байгаа барилгын 2014 оны ажлын дутуу санхүүжилтийг 2015 оны төсөвт нэмж тусгасан уу?
Хариулт: Б.Чойжилсүрэн - УИХ-ын гишүүн
-
2015 онд ОНХС–ийн нийт мөнгө 40% -иар хасагдсан. Энэ 2 барилгын мөнгө төсөвт суугаагүй.
Сангийн яамаар вексель бичүүлж ав. 2016 оны төсөвт л суулгана. Хэрвээ банкнууд
вексель авбал тодорхой хувиар буулгаад мөнгөө авч болно.
Асуулт: Б.Ядамсүрэн - Аймгийн ЗДТГ-ын
НХХ-ийн дарга
-
Төсвийн тухай
хуулинд ОНХС-аар аймаг, суманд хийх ажлын хориглосон заалтыг оруулаад хийх ажлыг чөлөөтэй болгох өөрчлөлт хиймээр байна. ОНХС-аар хийх ажлыг зааж хязгаарласнаас болоод тулгамдсан ажлуудыг
хийж чадахгүй хэцүү байна.
-
“Мөнхжим Өргөө” ХХ
компани 2014 оны Малчин сумын дотуур
байрны дутуу санхүүжилт 276 сая, 2013 оны
“Шинэ ирээдүй” цогцолбор
сургуулийн барилгын дутуу санхүүжилт сая
төгрөгийг шийдэж өгмөөр байна. “Шинэ ирээдүй”
цогцолборын өргөтгөл ашиглалтад ороод 2 жил болж байна. Царцаасан
барилгын дотор тооцоо судалгаа нь орсон.
Хариулт: Б.Чойжилсүрэн - УИХ-ын
гишүүн
-
Сумын төвийн
тохижилтын 100 сая төгрөгөөр хийгдэх ажлыг гишүүний мөнгөөр ойтой сумуудад хийсэн. Бөхмөрөн сумын тохижилтыг Ядамжав их
сайн хийсэн. Энэ жил энэ мөнгө 50 сая болж
буурсан. Тэс суманд шинэ сум
төслөөр 5 тэрбум төг өглөө. Сум тохижуулах 100 сая бас өглөө. Үр дүн байдаггүй.
Уг нь 500 сая төг–өөр 10 сумыг тохижуулбал
уг нь үр дүнтэй болох байсан.
Нутгийн удирдлага санаачлага муутай. Хариуцлага муутай ажиллаж байна. Сэтгэл
дутаж байна.
Хариулт:Б.Цэцээ - Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Улаангом
сумын 3-р багаас сонгогдсон.
-
БХБЯ 2,6 км бохир,
цэвэр ус, халаалтын шугам, 2 цэвэрлэх байгууламж, уурын зуух, сургууль,
цэцэрлэгийн дотно ОО, нутгийн удирдлагын ордон барьж байгаа. Замын ажлыг “Увс-АЗЗА” ХК хавар хийж
гүйцээнэ.
Асуулт:
Д.Наранцэцэг - Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Улаангом сумын 9-р багаас сонгогдсон.
-
Эрүүл саруул мөртлөө гэр бүлээрээ ажил, хөдөлмөр хийхгүй
халамж горьдсон хүмүүс их байна. Халамжийн улс
болсон. Эцэг эхээ асарсан гээд
тэтгэмж авч байна. Цалин, тэтгэврийг
тэгшитгэхгүй байх, хууль их
зөөлөн байна. Эдийн засгийн хямралтай
байгаа нь үнэн харагдаж байна. 3 сая иргэнтэй боллоо гээд сүржигнээд байх юм. Их мөнгө зарцуулах юм. Энэ их мөнгийг цэцэрлэг барихад зарцуулбал яасан юм бэ?
Бидний хүсэлтийг хүлээн авч санал
солилцсонд баярлалаа.
Хариулт : Б.Чойжилсүрэн - УИХ-ын гишүүн
-
Халамж зайлшгүй
өгөх шаардлага байна. Ийм шалгуур тавиад халамжийн хуулийг ингэж өөрчлөе гэсэн
саналаа өгөөрэй. Халамжийн тэгшитгэх бодлого барьж байгаа. . Тэмүүжин танхайн хэргийг байхгүй болгосон. Шүүгч нарын цалин, тэтгэмж өндөр байгаа. Ийм баланс алдагдсан бодлого явагдаад байна. 3 сая дахь иргэний урамшуулал бас
шоу юм. Давуу талуудыг аваад сул талыг
хаяад явах хэрэгтэй байна. Ардчиллын нялхсын өвчнөөс салаагүй,
сонгогчдын боловсрол маш бага,
УИХ-ын гишүүдийн чадавх бусад улсын
төрийн түшээдтэй харьцуулахад доогуур байна. Чадах, биелэх юмаа сонгуулиар
ярих хэрэгтэй. Хийж чадахгүй
зүйлээ эрт ярих хэрэггүй. Иргэд ойлгож
байж энэ байдлыг арилгана.
-
7-р сарын 19-23-ны үед төлөөлөгчид тойрогтоo хийх нэг нэг тулгамдсан ажлыг сум, багийн
ЗД-тай тохирч байгаад өгөөрэй. Увс аймаг байгуулагдсаны 90
жилийн ойн үеэр дахин уулзаж санал бодлоо солилцож цаашид хийгдэх бүтээн
байгуулалтын ажлын талаар уулзаж ярилцна.
ИТХ-ын төлөөлөгчид гадаад, дотоод аялал хийж сайн туршлаг, аж үйлдвэр,
үйлчилгээтэй танилцаж нүд тайлах хэрэгтэй.
Хамгийн гол нь тухайн газар, нутаг орноос судалсан зүйлээ орон нутгийн
хөрсөнд буулгаж чадаж байх ёстой шүү гэснээр 2015 оны 3-р сарын 4-ны
өдрийн 21.25 цагт уулзалт өндөрлөв.