Сумдын ИТХ-ын Нарийн
бичгийн дарга
нарын сургалт эхэллээ
Увс аймгийн ИТХ-ын ажлын төлөвлөгөөний дагуу сумдын
ИТХ-ын Нарийн бичгийн дарга нарын сургалт өнөөдөр эхэлж байна. Өнөөдрийн сургалт
Аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэдийн “Цахим эрин үеийн манлайлал”, “Цахим засаглал”
сэдвээр эхэлж байна. Уг сэдэв нь Цахим мэдээллийн зуунтай хэрхэн хөл нийлүүлэн
явах вэ? Мэдээллийг хэрхэн зөв түгээх вэ? Цахим технологийн ач холбогдол юу бэ?
гэсэн багц мэдээллүүдийг өгөх гол зорилготой. Уг сургалт 2 өдөр үргэлжилнэ.