Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумдын ИТХ-ын Нарийн бичгийн дарга нарын сургалт амжилттай болж өндөрлөлөө

2015-03-17

Сумдын ИТХ-ын Нарийн бичгийн дарга нарын

сургалтын тайлан

 

      Увс аймгийн ИТХ-ын ажлын төлөвлөгөөний дагуу Сумдын ИТХ-ын Нарийн бичгийн дарга нарын сургалт 3 дугаар сарын 13,14-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уг сургалтын гол зорилго нь сумдын ИТХ-ын Нарийн бичгийн дарга нарт НӨУБ-ын 2014 оны ажлын үр дүн, 2015 онд хэрэгжүүлэх зорилтууд, бусад асуудлуудын талаар танилцуулах, тэднийг нэгдсэн ойлголт, чиглэлтэй болгох, хурлын дотоод ажил, цаг үеийн ажлаар  зөвлөмж, үүрэг чиглэл өгөхөд оршино. Сургалтанд 19 сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга нараас 18 сумын Нарийн бичгийн дарга нар бүрэн хамрагдаж Тариалан сумын Нарийн бичгийн дарга Улаанбаатар хот ажилаар явсан учираас хамрагдаж чадсангүй.

Сургалтаар:

·         Аймгийн ИТХ-ийн дарга Ч.Чимэд - Эрин үеийн манлайлал, Е-government цахим засгийн хөгжил ба хэрэгжилт сэдвээр

·         Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Х.Төртогтох-  Аймгийн ИТХ-ын ажлын алба, сумдын ИТХ-ын хамтын ажиллагааны зорилт, аймаг, сумын хурлын мэдээллийн бааз, сарын мэдээний загвар, Webmail –ийг MS-outlook-eer ашиглах зааварчилгаа, и-мэйл харилцаа, аймаг, сумдын ИТХ-ын хамтын ажиллагаа сэдвээр

·         Аймгийн ИТХ-ын Хууль эрх зүй, дотоод асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Энхжаргал- Аймгийн ИТХ-аас 2015 оны төлөвлөгөөнд сумын ИТХ-тай холбогдсон үйл ажиллагаа, ГХУСАЗЗ-ийн 2015 оны ажлын төлөвлөгөөний тухай, Хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлэг сэдвээр

·         НӨУБ-ын харилцаа хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Д.Энхцэцэг - НӨУБ-ын 2014 тайлан мэдээ. 2015 оны ажлын мэдээ, тайлан, анхаарах асуудал сэдвээр

·         Аймгийн ИТХ-ын төсвийн байгууллагуудын өмчийн харилцааны мэргэжилтэн Р.Соёлмаа - Сумдын төсөвт байгууллагуудын өмч эзэмшүүлэх гэрээ, түрээс сэдвээр

·         Аймгийн ИТХ-ын эдийн засаг, өмчийн харилцааны ахлах мэргэжилтэн Б.Баяртсайхан - Сумдын өмчийн харилцааны анхаарах асуудлууд сэдвээр

·         Аймгийн ИТХ-ын ахлах мэргэжилтэн Б.Баяртсайхан, Мэргэжилтэн Н.Төгөлдөр, Ч.Хатанбаатар -  Khural.mn нэгдсэн, портал сайтын танилцуулга, Удирдлагын цахим хуудас, Систем удирдах Контент удирдах сэдвээр

·         Байгаль орчны иргэний зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Т.Цэцэгмаа - Байгаль орчны аудит, Байгаль орчны нөхөн сэргээлт, түүнийг хүлээн авах журам сэдвээр

·         Бэгзжав Архивын тасгыг сан хөмрөгч -  Бичиг хэргийн стандарт сэдвээр

·         Тагнуулын газрын дэслэгч Ц.Дайчинбаяр - Төрийн нууцын хадгалалт, хамгаалалт сэдвээр мэдээлэл хийсэн бөгөөд 2014 онд ажлаараа тэргүүлсэн сумдын Нарийн бичгийн дарга нараас сумынхаа сайн туршлагаа солилцлоо. Үүнд:

·         Өндөрхангай сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга А.Даваажаргал           - Сумын ИТХ-д хяналтын зөвлөл ажиллуулах тухай сайн туршлага

·         Наранбулаг сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Орсоо - Сумын ИТХ-ын төлөөлөгчийн санаачлага, тэднийг идэвхжүүлэх   сайн туршлага

·         Өмнөговь сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ш.Болормаа - Өмнөговь сумын Баянгол багийн ИНХ-ийн туршлага    сайн туршлага солилцлоо.

Уг сургалтаар Сумдын ИТХ-ын Нарийн бичгийн дарга нар   мэдээ, мэдээлэл хэрхэн боловсруулж khural.mn сайтны дэд цахим хуудасны админ боллоо.

MS outlook буюу төрийн байгууллагын цахим шуудан Webmail –ийг ашиглаж сурлаа.

Oovoo буюу видое чат ашиглаж бие биетэйгээ харилцаж сурсан үр дүнтэй сургалт боллоо.

Сумдын ИТХ-ын Нарийн бичгийн дарга нарт аймгийн ИТХ-ын дарга, ажлын албаны зүгээс дараах үүрэг даалгаваруудыг өглөө.

Шинэчилсэн хүснэгтийн дагуу сумдын ИТХ-аас гарах мэдээ, мэдээллээ цаг хугацаанд нь ирүүлж байх, хийсэн ажил, явуулж байгаа үйл ажиллагаа, баримталж буй бодлого, чиглэлээ цахим хуудас, мэдээллийн бусад сүлжээгээр олон нийтэд хүргэж байх, бусад сумды сайн туршлагыг сумандаа нэвтрүүлж хэрэгжүүлэх, орон нутгийн өмчийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, актлах, худалдах, шилжүүлэх хөрөнгийн бүрдүүлэлтийг бүрэн гүйцэд хийж ирүүлж байх үүрэг өглөө.

 

 

 

 

Тайлан бичсэн: Айигийн ИТХ-ын мэргэжилтэн                        Н.Төгөлдөр 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%