Усны боловсрол олгох усны мэдээллийн төв нээгдлээ.
Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Увс аймгийн Чандмань Увс ХХК байгууллага дээрээ иргэдэд усны боловсрол олгох усны мэдээллийн төвийг нээлээ. Төвийн нээлтэнд Аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд, “Чандмань увс” ХХК-ний ТУЗ-ийн дарга Ч.Баттулга, компаний удирдлагууд оролцож тууз хайчлан шагнал гардууллаа. Төв нээж байгаатай холбогдуулан оюутан сурагчдын дунд “Ус” сэдэвтэй шүлэг бичих, гар зургийн уралдаан зарласнаа дүгнэж идэвхтэй оролцсон оюутан, сурагчдыг шагналаа. Нээлтэнд 2 дүгаар цэцэрлэгийн бяцхан сурагч оролцож усны талаарх сургамжит үзүүлбэр үзүүллээ.