Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хил дамнасан малын хулгайг таслан зогсооно

2015-03-27

“Хууль бус үйлдэл, хил дамнасан малын хулгайтай тэмцэх нь” сэдэвт зөвлөгөөн 2015 оны 03-р сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом хотноо амжилттай болж өндөрлөлөө. Зөвлөгөөнд Монгол Улсын талаас Хууль зүйн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Э.Зоригт, Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн П.Буянхүү, Хилийн цэргийн ерөнхий газрын штабын дарга, хурандаа Ц.Гансүх, Хилийн тагнуулын газрын дарга, хурандаа Н.Адъяа, Хил хамгаалалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнгөнжин, Монгол Улсаас ОХУ-ын Тувагийн БНУ-ын Кызыл хотод суугаа ерөнхий консул Д.Ганболд, Увс аймгийн удирдлагаас Аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд, Аймгийн ЗДТГ-ын дарга Г.Болор-эрдэнэ, Аймгийн ИТХ-ын ажлын албаны дарга Х.Төртогтох, хууль зүйн хэлтсийн дарга Г.Батмөнх, Аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Баатардорж, аймгийн тагнуулын газрын дарга Ц.Баатардорж, Аймгийн Ерөнхий прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх Т.Мөнхбаяр, Аймгийн гаалийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Д.Даваажав, Аймгийн Шүүх шинжилгээний албаны дарга Д.Энхбаяр, ОХУ-ын талаас ОХУ-ын Тувагийн БНУ-ын Дээд хурлын аюулгүй байдал, хилийн асуудлаарх байнгын хорооны дарга Бартына-Сады В.М, Тувагийн БНУ-ын эдийн засгийн гадаад харилцааны агентлагийн дарга Ондар Ч.Ч, Кызылийн хэсгийн ХБЭТ, хурандаа Фисечко В.Н, Кызылийн хэсгийн ХБЭТ-ийн орлогч хурандаа Крылов С.В болон Хилийн сумдын удирдлагууд, Ховд, Баян-Өлгий, Завхан аймгийн цагдаагийн газрын удирдлагууд зэрэг нийт 55 төлөөлөгч оролцлоо.
Зөвлөгөөнөөр “Хил дамнасан малын хулгайн гэмт хэргийг таслан зогсооход орон нутгийн удирдлага, иргэдийн оролцоо” сэдвээр Аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд
ХИЛ ДАМНАСАН ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ, МАЛЫН ХУЛГАЙТАЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР
”Хил дамнасан малын хулгайтай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, цаашид авах арга хэмжээ” сэдвээр ЦЕГ-ын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгийн үр дүнд нэгдсэн зөвлөмж гарган хамтран ажиллахаар боллоо.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%