Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Увс аймагт 6 дахь жилдээ Эко олимпиад зохион байгууллаа

2015-03-27

Увс аймагт Эко клуб хичээллүүлдэг багш, сурагчдын дунд экологийн олимпиадыг 6 дахь жилдээ амжилттай зохион байгуулж явууллаа. Олимпиадыг Аймгийн Боловсрол соёлын газар, Увс нуурын ай савын УТХГ-уудын Хамгаалалтын захиргаа хамтран зохион байгуулсан. Уг олимпиаданд Эко клубт суралцдаг сурагчид нийт 22 багш, 31 сурагч оролцсон юм. Энэ жил Эко олимпиаданд оролцох сонирхолтой сурагч, багш нарын тоо нэмэгдсэнээрээ олимпиад улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болгосон юм. 

Багш нарын экологийн олимпиаданд 
1-р байр Б.Наранцэцэг Ахлах 3-р сургуулийн “Залуу байгальч” эко клубын багш 22 оноогоор 
2-р байр Д.Тагаа “Чандмань-Эрдэм” ахлах сургуулийн экологийн багш 18,5 оноогоор, Ц. Энх-Өлзий Ховд сумын экологийн багш 18,5 оноогоор 
3-р байр О.Өнөржаргал Ахлах 4-р сургуулийн эко клубын багш 16 оноогоор 3-р байр эзэллээ. 
Сурагчдын олимпиаданд 
1-р байр Халиунаа Ахлах 3-р сургуулийн 10-р ангийн сурагч 
2-р байр Уянга Цогцолбор 1-р сургуулийн 10-р ангийн сурагч 
эко клубын гишүүн 
3-р байр Урангоо Цогцолбор 1-р сургуулийн Гоо даль эко клубын гишүүн, 10-р ангийн сурагч тус тус шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа. 
Хүүхэд багачуудын экологийн боловсрол дээшилж ард иргэд байгаль орчны мэдээллээр хангагдах цаашилбал сум орон нутгийнхаа байгаль орчны тасагтай хамтран ажиллах хамтын ажиллагаа сайжирахад эко клубуудын сайн нөлөө үзүүлж байна. 

Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаа


УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%