Увсын оюутнууд Тайванийн Жунхуа их сургуульд суралцах боломж нээгдлээ
Увс аймаг БНХАУ-ын Тайвантай олон талаар хамтран ажиллаж байгаа. Увс аймаг, Тайванийн хамтын ажиллагааны хүрээнд Увсын брэнд чацарганыг дэлхийн зах зээлд гаргах боломж бүрдсэн. Харин одоо Тайван улсад дэлхийн боловсролыг эзэмших боломж Увсын оюутан залуусын өмнө нээгдэж байна. БНХАУ-ын Тайванийн “Тайван Монголын боловсрол, эрүүл мэнд, бизнесийг дэмжих нийгэмлэг”-ийн дэд зөвлөлийн дарга Хун Хоу Мин, Тайванийн Жунхуа их сургуулийн Олон нийттэй харилцах албаны дарга профессор Сиэ Хун Ниан нар Увс аймагт ажиллаж, Увс аймгийн оюутнуудыг Тайван улсад суралцуулах талаар Увс нутгийн хөгжлийн хөтөч ТББайгууллага, Жунхуа их сургуультай гэрээ байгууллаа. Ийнхүү хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар ээлжит хичээлийн жилд 80 дээш хувийн үнэлгээтэй суралцаж чадвал тэтгэлэгт хамрагдах боломж бүрдэж байгаа юм. Тайванийн Жунхуа их сургуульд манай аймгийн 50 хүртэл оюутан инженер, технологийн чиглэлээр суралцана. Тус сургуульд элсэхээр хүсэгчдийн материалыг энэ оны 4-р сарын 10-аас өмнө Жунхуа их сургуульд хүргүүлэх юм байна. Элсэхийг хүсэгчид аймгийн ЗДТГ-ын НХХ-т хандан хүсэлтээ гаргах юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.chu.edu.tw цахим хуудас болон аймгийн ЗДТГ-ын 216 тоотод ирж авах боломжтой юм.
UVS.GOV.MN
УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?
санал өгсөн: 229