Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Нэгдсэн эмнэлэгт диализ, дурангийн аппарат авахыг дэмжлээ

2015-03-30

Аймгийн ИТХ-ын 9-р хуралдаан үргэлжилж байна. 2015 оны төсвийн тодотголтой холбогдуулан аймгийн ИТХ-ын төлөөлөгчид саналаа хэлж байна. Увс нуурыг түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх бодлого, аймгийн 90 жилийн ойтой холбогдуулан Увс нуур болон Улаан уулын рашаан орчимд боловсон жорлон байгуулахад 40 сая төгрөг төлөвлөсөн. Иргэдээ соёлд хөтлөх, Увсынхнаас гадна, холын гийчид, гадны төлөөлөгчид, жуулчид зорчдог. Дэлхийн өвд бүртгэгдсэн Увс нуураа хог хаягдлаас хамгаалах гээд олон талаас харах хэрэгтэйг онцолж байсан бол нийгмийн тохироо бүрдтэл модон жорлон барих хэрэгтэй, Улаангомд байгаа зүйлээ хамгаалж чадахгүй байж, Увс нуур, Улаан уулын хөвөөнд барих жорлонг хамгаалах чадахгүй, хасах хэрэгтэй гэсэн санал гарч байлаа. 
Ц.Алимаа төлөөлөгч эмнэлэгт диализ, дурангийн багаж шаардлагатай байна. Наадмын талбайд нэмж өгөх гэж буй 124 сая төгрөгийг татаж, эндээс шийдэж өгнө үү гэсэн санал гаргасан. Дээрх саналыг төлөөлөгч М.Ганбаатар дэмжиж саналаа хэлж байлаа. Түүнчлэн Гашууны голын гүүрэнд бэхэлгээ хийх шаардлагатай. Ачааллаа даахгүй болсныг онцолсон.
Төлөөлөгч Д.Ядамжав ой зохион байгуулна гэдэг бол том ажил. Иргэдээ зохион байгуулж, тэдний санаачилгыг өрнүүлж, зорилго хүчийг нэгтгэх хэрэгтэй. Улаангом сум үүнд онцгой санаачилга гаргах хэрэгтэй. Иргэдтэйгээ хамтран ажиллах хэрэгтэй хэмээсэн. Ийнхүү төлөөлөгчдийн хэлсэн саналд санал хураалаа. Төлөөлөгчдийн дийлэнх олонхийн саналаар наадмын талбайн 124.6 сая төгрөг, Малчин сумын дотуур байрны 186.4 сая төгрөгийг хасаж, өөр зүйлд зарцуулахаар боллоо. 

Төлөөлөгчдөөс гарсан саналын дагуу Цэдэнбалын талбайн засвар тохижилтод 68.4 сая төгрөг, Нэгдсэн эмнэлэгт диализ, дурангийн аппарат авахад 117 сая төгрөг, наадмын талбайгаас хассан 124 сая төгрөгийг баяр наадмын зардалд нэмэх эсэхийг тус бүрт нь санал хурааж олонхийн саналаар дэмжлээ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%