Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Их наяд Увс-2024” хөтөлбөр батлагдлаа

2015-03-30

Аймгийн ИТХ-ын хуралдаанаар Аймгийн Засаг даргын тамгын газраас боловсруулан оруулж ирсэн “Их наяд Увс-2020” хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ. Төлөөлөгчид тус хөтөлбөрийн төслийг дэмжин саналаа хэлж байлаа. “Их наяд Увс” хөтөлбөр нь таван дэд төсөлтэй. Хөтөлбөр тус бүрээрээ хүрэх үр дүнгээ тодорхойлсон. Их наяд бол тодорхой, хүрэх нь зорилго, хэмжих нэгж нь гэдгийг төслийг боловсруулагчид онцолж байв. 
“Тус хөтөлбөрийг олон нийтэд сурталчлах, таниулах, хэрэгжүүлэх ажлыг хамтдаа хийх нь чухал. Хэрэгжүүлж болохуйц хөтөлбөр байна. Бяцхан санхүүч хөтөлбөрийг сайн сурталчлах хэрэгтэй. Чацарганы төслийн тухайд эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг түлхүү дэмжих хэрэгтэй ” хэмээн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Мягмарсүрэн тэмдэглэн хэллээ. Төлөөлөгчдийн саналыг тусгаж тус төслийн “Их наяд” нэрийг хэвээр үлдээж, хэрэгжүүлэх хугацааг нь 2014-2024 онд хэрэгжүүлэхээр боллоо. Ийнхүү 2014 оны турш хэлэлцүүлэг өрнүүлж, иргэд болоод эрдэмтэн мэргэдийн саналыг сонсож тусган боловсруулсан “Их наяд” хөтөлбөр аймгийн ИТХ-ын 9-р хуралдаанаар “Их наяд Увс-2024” хөтөлбөр болон батлагдлаа. 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%