АМЬДРАХ УХААН БОЛОВСРОЛЫН ТАНХИМТАЙ БОЛЛОО
2015 оны 04 сарын 02-ны өдөр Увс аймгийн төв Улаангом хотын “Улаангом политехник коллеж”-д Амьдрах ухаан боловсролын танхимын нээлт, тууз хайчлах ёслолын арга хэмжээ боллоо. Нээлтийн арга хэмжээнд Аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд, НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгч Уянга, Аймгийн Боловсролын газрын удирдлага болон Улаангом политехник коллежийн захирал Наранбилэг нар оролцлоо. Уг танхим нь Швейцарийн хөгжлийн агентлаг, Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сан, Люксембургийн Засгийн газрын санхүүжилтээр хийгдэж байгаа Залуучуудын хөгжлийн төсөл \2013-2017\ -ийн хүрээнд хийгдэж буй томоохон ажлын нэг юм.