Байгалийн аюулт үзэгдлийг хүний амь нас эрсдэлгүй даван тууллаа
Шөнөжин шуурсан цасан шуурганаар малтай, гэртэйгээ цасанд боогдсон малчдад туслах ажлыг Аймгийн удидлага, ОБХ-ээс шуурхай зохион байгуулж ажиллалаа. Цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг шуурхай авч, удирдлага зохион байгуулалтаар хангаж ядарсан, зүдэрсэн олон иргэндээ хүрч чадлаа. Тухайлбал цасанд боогдсон 31 машины, 102 иргэнд зам гаргаж, малаа дагаж цасан шуурганд уруудсан дөрвөн иргэнийг эсэн мэнд оллоо. Мөн цасанд боогдсон малчдад өвс, түлээ хүргэхдээ гэртээ харж, хандах хүнгүй үлдсэн 1-12 насны дөрвөн хүүхдийг Улаангомд оршин суугаа ах дүүд нь хүргэж өгсөн байна.