“Авьяас” хөтөлбөрийн хүрээнд мэдсэн сурсан зүйлээрээ тайлан тавьж байгаа хүүхдүүд тоглолтын хугацаанд 22 хөтөлбөрийг үзүүлсэн бөгөөд хөтөлбөр тус бүр нь 30-385 хүүхдийг нэгэн зэрэг оролцуулж байгаа нь онцлог байсан. Энэ арга хэмжээ нь “хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” боловсролын зорилгын төлөө чиглэсэн чухал ажил боллоо.
Тус тоглолтыг үзэхээр аймгийн төвийн 9 цэцэрлэгийн багш нар, боловсролын салбарын удирдах ажилтнууд, тус цэцэрлэгт суралцаж байгаа хүүхдүүдийн эцэг эхчүүд идэвхитэй үзэж сонирхолоо. Энэхүү тоглолтыг зохион байгуулах, урлагын хувцас бэлтгэх, тайз засах, олон хүүхдийн оролцоог хангах зэрэг ажлуудыг эцэг эх, хамт олны хүчээр хийж гүйцэтгэж байгаа нь бахархууштай байлаа.
НХХ-ийн Боловсрол, ШУ-ны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц. Энхбаяр