1. Үндэсний хувцасны загвар бүтээх,
2. Сийлбэр /дунд, ахлах/,
3. Комикс ном бүтээх / дунд, ахлах /,
4. Төрөл бүрийн макет зохион бүтээх,
5. Дархан мужаан / дунд, ахлах /,
6. Уран хатгамал / дунд, ахлах / гэсэн зургаан төрлөөр бүтээлээ ирүүлсэн
байлаа. Уралдаанд нийтдээ 325 хүүхэд оролцож, бүтээлийн уралдаанд 165 хүүхэд бүтээлээ өрсөлдүүлж, 400 гаруй бүтээл үзэсгэлэнд оролцож, 168 медалийн төлөө өрсөлдлөө. Үзэсгэлэнд оролцсон нийт бүтээлүүдээс шилдэг 50 бүтээлийг шалгаруулж аймгийн Засаг даргын “Батламж” гардууллаа. Энэхүү уралдааны хамгийн өрсөлдөөнтэй, олон бүтээл ирсэн төрөл нь макет байсан бөгөөд шүүгчид нарийн шалгуураар шүүж байр эзлүүллээ. Засаг даргын батламж хүртсэн хүүхдүүдийн бүтээлийг олны хүртээл болгох ажлыг 90 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах юм байна.