Намайг Пүрэвбаатарын Батзориг гэдэг. Баруунтуруун сумын Ч.Авдайгийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн 11а ангид сурдаг
Аймгийн Засаг даргын нэрэмжит Авьяас -2015 уралдаанд ямар төрөлөөр оролцсон вэ? Оролцоод ямар амжилт гаргасан вэ?
Авьяас -2015 уралдааны Б ангилалд макетийн төрлөөр оролцож 2-р байр эзэлж, мөнгөн медалийн эзэн болсондоо баяртай байна. Бидний хийсэн макет бол хувийн орон сууцны загвартай хийгдсэн бүтээл байгаа. Гадна орчныг нь бид зураг гарган ландшаптын программ дээр хийж бэлтгэсэн байгаа.
Энэхүү макетийг бүтээхэд ямар хүмүүс дэмжлэг үзүүлсэн бэ? Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй хийж гүйцэтгэсэн вэ?
Байшингийн макетийг хийж дуусгахад ангийнхаа 2 хүүхэдтэй нийлээд 3-уулаа хийж гүйцэтгэсэн.
Макетийг бүтээхэд хэр хэмжээний зардал гарсан вэ?
Макет бүтээхэд гар доорхи материалаа ашиглаж хийсэн. Жишээ нь зүлгийг ногоон даавуу сэмлээд хийх байдлаар орлуулан хийх жишээтэй. Эцэг эхээсээ тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг авсан байгаа. Энэ завшааныг ашиглаад дэмжлэг үзүүлсэн эцэг эхдээ болон багшдаа баярлалаа гэдгээ хэлье.
Макет бүтээх дур сонирхолтой дүү нартаа, найз нартаа хандаад юу хэлэх вэ?
Өөрийнхөө сонирхож байгаа төрлөөрөө эцсийн хүртэл өөрийгөө дайчлан бүтээх хэрэгтэй гэдгийг найз нартаа хэлье.
Баярлалаа. Амжилт хүсье.
НХХ-ийн мэргэжилтэн Ц.Энхбаяр