Эх орны дайны үед Монголчуудын хөрөнгөөр “Хувьсгалт Монгол” танкын бригад, “Монгол ард” нисэх онгоцны эскадрилийг байгуулан зөвлөлийн армид шилжүүлсэн байдаг. Түүнчлэн “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө” хөдөлгөөн өрнүүлж байсан. Тус хөдөлгөөн Увс аймаг ч идэвхийлсэн оролцож байсны тод жишээ нь Өмнөговь сумын харьяат улсын сайн малчин Э.Бадам оросын дайчдад 5450 төгрөг, 1600 хонь, 6 тэмээ, 94 морь бэлэглэж байсан. Түүний тусч сэтгэлийг үнэлж ОХУ-ын элчин сайд Увс аймагт ирж дурсгалын хөшөө босгосон байдаг.