Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэнг жилийн 1.5 тэрбумын орлоготой хэмээн www.24tsag.mn болон зарим сайтууд, нийгмийн сүлжээгээр мэдээлж байна. Үүнээс үүдэн иргэдийн дунд буруу мэдээлэл тарж, хүнийнэр төр, алдар хүндэд халдаж, иргэдийн төрд итгэх итгэлд сөргөөр нөлөөлж байгаа тул аймгийн ИТХ-ын ажлын албаны ахлах мэргэжилтэн Н.Энхжаргалаас тодрууллаа.
- Увс аймгийн Засаг даргын жилийн орлого 1.5 тэрбум. Их хэмжээний хөрөнгөтэй гэсэн мэдээлэл байна.
- 2014 онд Увс аймгийн хэмжээд аймаг сумын 512 хурлын төлөөлөгчийн мэдүүлгийг хуулийн хугацаанд АТГ-ын мэдээллийн санд оруулсан. Тэдгээр төлөөлөгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-ын www.iaac.mn, цахим хуудас, Төрийн мэдээлэл сэтгүүлийн 2015 оны 4-р сарын 17-ний өдрийн дугаарт нийтлэгдсэн. Увс аймгийн Засаг даргы Д.Цэндсүрэнгийн мэдээлэл Төрийн мэдээллийн энэ өдрийн дугаарын 792, 793-р талд нийтлэгдсэн байгаа. Тэнд хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг харж болно.
- Албан ёсны эх сурвалжуудад хэд гэж мэдээлсэн байгаа вэ?
- Бусдын нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор санаатайгаар ташаа мэдээлэл түгээсэн хувь хүн, хуулийн этгээдэд хариуцлага тооцох хуулийн заалт бий. Ямар учраас худлаа мэдээлснийг мэдэхгүй байна. Уг бол хөрөнгө АТГ-аас нийтэд мэдээлсэн, Төрийн мэдээлэл эмхэтгэлд нийтэлсэн баталгаат мэдээллийг харж болно.
Д.Цэндсүрэн даргын жилийн орлого нь 15 сая 617 мянган төгрөг, гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 16 сая 841 мянган төгрөг. Нэг орон сууцтай. Өөрийнх нь нэр дээр ямаха мотоцикл -1, Тоёото kluger автомашин-1, 100 хонь, 4 үхэртэй, эзэмших эрхтэй 700 м2 , өмчлөх эрхтэй 1225м 2 газартай, Увс аймгйин малчин суманд хашаа байшинтай гэж мэдүүлжээ. Харин зээлийн хувьд Хаан банк болон Ц.Батзаяа, Д.Сарантуяа нарын хоёр иргэнээс нийт 81 сая 859 мянган төгрөгийн зээл авсан байдаг байна. Ямар нэгэн компани, хувь нийлүүлсэн хуулийн этгээдийн хувь эзэмшдэггүй байна.
Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар ташаа мэдээлэл түгээсэн цахим хуудсныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан залруулга хийж, уучлал хүсэхийг шаардаад байгаа юм байна. Хэрвээ залруулга хийхгүй бол шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Увс аймгийн Засаг даргы Д.Цэндсүрэнгийн хөрөнгө орлогын мэдүүлэг Төрийн мэдээлэл сэтгүүлийн 2015 оны 4-р сарын 17 өдрийн №15 876 дугаарын 792, 793-р тал зураг