Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 05-р сарын 27-ны өдрийн 79 тоот зарлигаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Алдарт эх”-ийн 1,2-р зэргийн одон гардуулахаар болсон билээ.
Улаангом сумаас 1-р одонгоор 7, 2-р одонгоор 85 нийт 92 эх шагнагдсан
бөгөөд Алдарт эхчүүдийн одонг Эх үрсийн баярын өмнө “Галдан бошигт” хааны хүндэтгэлийн
өргөөнд ёслол төгөлдөр гардуулж өглөө.
Ёслолд Аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд, Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга
Х.Төртогтох, АЗДТГ-ын НХХ-ийн дарга Б.Ядамсүрэн, Улаангом сумын ИТХ-ын дарга
Б.Жавхлантөгс, Улаангом сумын Засаг дарга О.Ганхуяг нар оролцож эхчүүдэд Алдарт
эхийн одон тэмдэгийг гардуулан өглөө.