Мөн Онцгой байдлын урд тойргоос таван од хүртэлх 1200 метр замын шороо цэвэрлэж, 200 метр замын брожур суулгасан. Иргэний бүтгэлийн хэлтсээс хойшоо 60 айлын орон сууцны урьд үзүүр хүртэл зургаан метрийн өргөнтэй 750 м газарт ногоон байгууламжийн ажил хийлгэлээ. Дээрх ажлыг үр дүнтэй зөв зохион байгуулж, Цэргийн дүйцүүлэх албаны залуусыг дайчлан ажилласнаар найман сая орчим төгрөгийг хэмнэж чадсан байна.
Ажилд идэвхи зүтгэл гарган сайн оролцсон нийт залуучууддаа баярлалаа.
Бэлтгэсэн: ЗДТГ-ын Цэргийн штаб