Увс аймаг байгуулагдсаны 90 жилийн түүхт ой, “Монгол бөхийн их баяр”, баруун бүсийн хурдан морьдын “Увс хурд-2015” баяр наадам 2015 оны 07-р сарын 22-25-ны өдрүүдэд Улаангом хотноо зохион байгуулагдана. Аймгийнхаа түүхт ойгоо угтан эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх “Миний гэрээс манай аймгийн хөгжил эхэлнэ” аяныг зарлаад байгаа билээ. Энэ хүрээнд айл өрхүүд хашаа хороогоо тохижуулах, стандартын жорлон, муу усны нүхтэй болох, гудамж талбайгаа засаж, тав тухтйа орчин бүрдүүлэх, байгууллагууд гадна дотор орчноо тохижуулах ажлыг санаачлан хийж байна. Түүнчлэн төрийн бус байгууллага, хувийн хэвшил, клубуудээс олон ажлыг санаачлан хийж байгаагийн нэг нь Увс аймгийн Унадаг дугуй сонирхогчид нэгдэж дулааны улиралд хүмүүс олноороо агаар, салхинд гардаг Тээлийн бургасны хог цэвэрлэсэн байна. Дашрамд тэмдэглэхэд унадаг дугуй сонирхогчид хүмүүсийг эрүүл амьдралын үндэс идэвхтэй хөдөлдөөнд уриалан дулааны улиралд өглөөний аялал зохион байгуулж хэвшсэн. Иргэн аж ахуйн нэгж бүр орчин тойрноо тохижуулж, аялал зугаалсан газраа хогоо хаяхгүй байхыг уриалж байна.
Аймгийнхаа 90 жилийн ойг цэвэр цэмцгэр, хоггүй тэмдэглэхэд санаачилга гарган, сайн дураараа нэгдэж буй Увс аймгийн унадаг дугуй сонирхогчдод баярлалаа.