Байгууллагуудын гадна тохижилтын ажлыг эрчимжүүлж, ирэх сарын 5 гэхэд дуусгах үүрэг өглөө
Аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн байгууллага аж ахуйн нэгжийн ажил байдалтай ажиллаж байна. Энэ хүрээнд холбогдог хэлтэс агентлагийн дарга нар байгууллага аж ахуйн нэгжийн гадна тохижилтын ажлын явцтай танилцлаа. Байгууллагын тохижилт, зүлэгжүүлэх ажил эхлэл төдий байлаа. Цаашдаа тохижилтын ажлыг эрчимжүүлэх, өөрсдийн нөөцдөө тулгуурлан ая тухтай орчин бүрдүүлэхийг байгууллага, аж ахуйн нэгжийн дарга нарт үүрэг болголоо. Албан байгууллагуудыг тохижилтын ажил 6-р сарын 5-н гэхэд дуусгахыг үүрэгдлээ. Одоогийн байдлаар тохижилтын ажлын төлөвлөгөөгөө батлуулсан байгууллагууд ажлаа эхлээд байна. Тус ажлыг хамгийн үр дүнтэй зохион байгуулж буй газрын нэг нь Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар байлаа. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд ч гэсэн аймгийнхаа 90 жилийн ойн хүрээнд байгууллагынхаа орчныг сайжруулахаа илэрхийлж байлаа.
УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?
санал өгсөн: 229