Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Баруун бүсийн аймгуудын
НӨУБ-ын сонгуультан, ажилтнуудын уулзалт, спортын тэмцээн” энэ жил Баян-Өлгий
аймгийн Өлгий хотноо 06 сарын 03-05-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн уулзалтанд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай аймгийн ИТХ-ын
дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, Тэргүүлэгч, Төлөөлөгч, ажлын албаны
ажилтнууд зэрэг 60 гаруй төлөөлөл оролцлоо.
Уулзалт хэлэлцүүлгийн зорилго нь Баруун бүсийн аймгуудын НӨУЁБ-ын ажлын
туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх, орон нутгийн бие даасан байдлыг
дээшлүүлэх. Орон нутгийн НӨУЁБ-ын эрхзүйн орчныг боловсронгуй болгох талаар
санал солилцох, хэлэлцүүлэх, холбогдох газруудад нэгдсэн санал хүргэх юм.
Уулзалт хэлэлцүүлгийн үеэр НӨУБ-ын бүрэн эрхийг зөрчсөн МУЗЗНДНТУТ хууль
болон Төсвийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгуулах мөн бүс нутгийн
хэмжээнд шийдвэрлэх зарим асуудлын талаар 16 зүйл бүхий санал санаачлагыг
боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо.
Спортын арга хэмжээ Гар бөмбөг, Сагсан бөмбөг, Буудлага, Ширээний теннис,
Шатар, Дартс, Бильярд зэрэг 7 төрөлд, 11 багц медалийн төлөө тамирчид хурд хүч,
авхаалж самбаа, оюун ухаанаараа 2 өдрийн турш өрсөлдлөө.
Багийн дүнгээр хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн Ховд аймгийн баг тамирчид
тэргүүн байр, зохион байгуулагч Баян-Өлгий аймгийн баг тамирчид хоёрдугаар
байр, Увс аймгийн баг тамирчид 3 байр эзэллээ.