Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж 4 асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа.

2015-06-12

06-р сарын 11-ний аймгийн ИТХ-ийн тэргүүлэгчдийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж 3 тогтоол гарган нэг асуудлын хүрээнд тэмдэглэлээр үүрэг өгөх шийдвэр гаргав.

·         Хүнсний зах худалдаа үйлчилгээний төвүүдийн үйлчилгээний стандарт хангуулах, орчин нөхцөлийг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэс, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэдээлэл, танилцуулгыг авч хэлэлцээд энэхүү асуудлыг шийдвэрлэх хүрээнд зохион байгуулсан хяналт шалгалтын дүн, хүнсний захад худалдаа эрхлэгчид, нийтийн хоолны газрын эзэд, захын эзэдтэй хийсэн хэлэлцүүлгийн үр дүнд иргэдээс гарсан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, иргэд олон нийтээс авсан санал асуулга судалгааны үр дүнг үндэслээд 6-р сардаа багтаан холбогдох төрийн байгууллагууд, худалдаа эрхлэгчид, захын эзэдтэй хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан ажиллаж үр дүнг аймгийн ИТХ-д танилцуулж хэрэгжилтийг хангаж ажиллахыг Улаангом сумын ИТХ-ын дарга Б.Жавхлантөгс, Засаг дарга О.Ганхуяг нарт хурлын тэмдэглэлээр үүрэг болгов.

·         Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгж нөхөрлөлийг сонгон шалгаруулж үйл ажиллагаанд нь хяналт тавих журамд өөрчлөлт оруулах асуудлыг авч хэлэлцээд журмын 3.2-р заалт нь ашигт малтмалын хуулийн 7.3-р зүйлтэй зөрчилдөж байгаа тул хасаж нөхөн сэргээлт хийх ажлын санхүүжилт гэсэн 3 заалт бүхий бүлэг нэмж оруулав. Ингэснээр нөхөн сэргээлт хийх ажлын санхүүжилтийг улсын болон орон нутгийн төсөв, олон улсын төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээр хийхээр өөрчлөлт оруулав.

·         Орон нутгийн төсвийн тухай: Аймгийн засаг даргын зөвлөлийн саналыг үндэслэн орон нутгийн төсвийн зарим хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцэж дэмжив.

·         Орон нутгийн  өмчийг худалдах, актлах асуудлыгтус тус хэлэлцэж  шийдвэрлэв.

 

ИТХ-ийн ажлын алба

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%