Увс аймгийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан “ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ ЭХЛЭЕ” хөдөлгөөн, “МИНИЙ ГЭРЭЭС МАНАЙ АЙМГИЙН ХӨГЖИЛ ЭХЭЛНЭ” аяны хүрээнд "Улаангом сумын Хог хаягдлын менежментийг сайжруулах нь сэдэвт семинар Аймгийн ИТХ-ын хуралдааны танхимд болж байна. Семинарыг Улаангом сумын ИТХ, ЗДТГ-аас УБ хотын ЭЛЕМЕНТ ХХК-ны эрүүл ахуйч эмч Н.Болор, мэргэжилтэн Б.Энхбадрал, менежер О.Дорж, Улаанбаатар хотын захирагчын ажлын албаны тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригуун нар хамтран удирдан зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт: МХГ, ХХЦГ, Улаангом сумын удирдлагууд, Багийн Засаг дарга, Нийгмийн ажилтнууд,
Сургуулийн нийгмийн ажилтнууд, Өрхийн эмнэлэг, цэцэрлэгийн эмч нар, Байгаль
орчны байцаагч нар зэрэг 100 гаруй хүн оролцож
байна.
Семинар дараах хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдаж байна.
- “Увс аймгийн хог хаягдлын өнөөгийн байдал” – Улаангом сумын ИТХ-ын дарга
Б.Жавхлантөгс
- “Хог хаягдлын талаарх өнөөгийн чиг хандлага” – Улаанбаатар хотын
захирагчийн ажлын албаны тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн
– С.Аригуун
- “Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежмент” – Элемент ХХК-ний Эрүүл
ахуйч эмч Н.Болор
- “Хог хаягдлын нэгдсэн ойлголт” – Элемент ХХК-ны Мэргэжилтэн Б.Энхбадрал
- “Улаангом сумын байгаль орчинд хог хаягдлын нөлөөлөх байдал” – Байгаль орчны
байцаагч С.Буяндалай
- “Хог хаягдлын устгал, байгалийн нөхөн сэргээлт” , “Улаангом сумын хог
хаягдлын менежментийг сайжруулах нь” – Элемент ХХК-ний Ерөнхий менежер О.Дорж
- “Улаангом сумын хог хаягдлын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ” –
Улаангом сумын Засаг дарга О.Ганхуяг нар танилцуулга мэдээлэл хийж байна.