2015 оны 07-р сарын 17-19 өдрүүдэд Увс аймгийн Давст, Сагил, Түргэн, Тариалан, Малчин, Завхан сумдын 90 жилийн ой Хяргас сумын М.Парчины нэрэмжит ахлах сургуулийн 90 жилийн ой тус тус амжилттай зохион байгуулагдлаа. Ойн нээлтэнд Увс аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, Аймгийн ИТХ-ын дарга, Аймгийн Засаг дарга, сумдын удирдлагууд оролцож баяр хүргэж, Төрийн дээд одон медаль шагналаар шагнагдсан хүмүүст шагналыг нь гардууллаа. Сумын удирдлага болон ард иргэд сумынхаа ойд өндөр ач холбогдол өгч, сэтгэл гарган бэлдсэн нь нүднээ бэлхэн харагдаж байлаа.