Уулзалт, сургалтын зорилго нь Сумдын ИТХ-ын бодлого боловсруулах, Монгол улсын хууль, аймаг, сумын ИТХ-аас баталсан дүрэм журмын хэрэгжилтийг хангах нутгийн захиргааны байгууллагууд, ИТХ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хяналт үнэлгээний чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж байгаа сумдын сайн туршлагыг судлан хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах, сумдын ИТХ, НБДарга нарын мэдлэг ур чадварын нэмэгдүүлэхэд оршино.
Сургалтад Аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Х.Төртогтох болон сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, ажлын албаны мэргэжилтнүүд оролцлоо.
Сургалтын хөтөлбөрийг хавсаргав.