Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

УВС АЙМГИЙН ИТХ-ЫН ТҮҮХЭН ТОЙМ

2015-09-23

       1992 онд батлагдсан  Монгол улсын  шинэ Үндсэн хуульд “ Монгол улсын  засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн  удирдлага нь  нутгийн өөрөө  удирдах ёсыг төрийн удирдлагатай  хослуулах үндсэн дээр  хэрэгжинэ” гэж  заасан, 1992 оны 8-р сард батлагдсан “ Монгол улсын  засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,  түүний удирдлагын тухай хуульд  анх  НӨУБ-ын  эрх хэмжээ, үйл ажиллагааны  чиглэлийг тогтоож,  ИТХ-ын анхдугаар сонгууль явуулснаар “НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА”  болох “ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ” “ байгуулагдан ажиллаж  эхэлсэн юм.

    1992 оны 9-р сард  багуудын ИНХ, сумдын ИТХ-аас дээд шатны  хурлын төлөөлөгчдийг  нэр дэвшүүлэн  сонгосноор  аймгийн ИТХ 62 төлөөлөгчтэйгээр байгуулагдаж, анхдугаар  хуралдаанаар  аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Санжаагийн Балсанжамц / орон тооны бус/  нарийн бичгийн даргаар Хатуугийн Батсүх,  аймгийн  ИТХ-ын Тэргүүлэгчдээр :

Мягмарын Батжаргал, Ёндонгийн Басан, Равзаагийн Батсүх, Чойбалын Даваасүрэн, Пүрэвжавын  Самдан  нар сонгогдож  Тэргүүлэгчдийн  дарга, нарийн бичгийн дарга нар бүрэлдэхүүнд нь  орж, 7 тэргүүлэгчтэй  ажиллаж эхэлсэн юм.  Төлөөлөгчдийн дотор эмэгтэй 2, МАХН-ын  гишүүн 56, МоАНМҮДНМСМН-ын  гишүүн тус бүр 1, нам бус 3, дээд боловсролтой 48, тусгай дунд  10, бүрэн ба бүрэн бус дунд  4,  малын эмч 7, инженер 6, эдийн засагч 9,  багш 11,  агротехникч, агрономич 3,  хуульч, хүний  эмч тус бүр 1, улс төрийн дээд боловсролтой  хүн 19 байв. 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%