1942 онд Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн. 1966 онд Эдийн засгийн дээд сургууль, 1982-1984 онд ЗХУКН-ын -ын Төв хорооны дэргэдэх Намын дээд сургууль төгссөн. Эдийн засагч, улс төрч мэргэжилтэй.
1966-1976 онд Увс аймгийн МАХН-ын хороонд ХАА хариуцсан мэргэжилтэн, 1976-1984 онд аймгийн МАХН-ын 2-р нарийн бичгийн дарга, 1984-1986 онд МАХН-ын Төв хороонд аймаг хариуцсан зохион байгуулагч, 1986-1992 онд Ховд аймгийн АДХГЗ-ны даргаар ажиллаж байсан.
Улсын бага хурлын гишүүнээр сонгогдон 1992 онд шинэ Үндсэн хууль батлалцсан. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар / орон тооны бус / 1992-1996 онд ажилласан.