Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Чулууны Чимэд

2015-09-24

Ч.Чимэд нь 1965 онд Увс аймгийн Малчин суманд төрсөн. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. 

1981 онд Наранбулаг сумын 8 жилийн дунд сургуулийн 8-р ангийг , 1983 онд Улаангом хотын 10 жилийн 2-р дунд сургуулийг дүүргэж, 1988 онд Улаанбаатар хотноо МУИС-ийн физикийн факультетад элсэн суралцаж, 1998 онд МУИС-ийн боловсролын удирдлагын магистрийг төгссөн. 

1999 онд Төрийн Захиргаа Удирдлагын Хөгжлийн Институтийг төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулагч менежерээр, 2007 онд Удирдлагын Академийг төрийн удирдлагын магистраар тус тус суралцаж төгссөн.

Тэрээр 1988-1989 онд Өмнөговь сумын 10 жилийн дунд сургуульд физикийн багш, 1989-1997 онд Увс аймгийн Улаангом хотын 1-р 10 жилийн дунд сургуульд багш, 1997-2004 онд Увс аймгийн Улаангом хотын 1-р сургуульд ерөнхий менежер, 2004-2007 онд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Бодлого Зохицуулалтын хэлтсийн дарга, 2007-2012 онд Мерси Кор Монгол Олон Улсын Байгууллагын Увс аймгийн төлөөлөгч, 2012-2016 онд Увс аймгийн ИТХ-ын дарга дарга, 2020 оны 10 сараас Увс аймгийн Засаг даргаар сонгогдон ажиллаж байна.

1997-2000 онд Улаангом сумын ИТХ-ын төлөөлөгч, 1996-2020 онуудад  Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 5  удаа сонгогдоод байна.

1990-2000 онд МСДН-ын Улаангом сумын намын дарга, МСДН-ын Увс аймгийн намын зөвлөлийн гишүүн, дэд дарга, 2000 оноос Увс аймгийн Ардчилсан намын гишүүн, 2005 онд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, 2012 оноос Увс аймгийн Ардчилсан намын ХЭГ-ын дарга, 2016 оноос Увс аймгийн Ардчилсан намын дарга зэрэг сонгуульт ажил эрхлэж байсан. 

Ч.Чимэд нь багшлах хугацаандаа Улсын олимпиадын аварга багш, Аймгийн аварга багш, Боловсролын Тэргүүний ажилтан зэрэг цол тэмдгүүдээр шагнагдаж байсан.

Төр засгаас түүний нөр их хүч хөдөлмөрийг өндрөөр үнэлж, төр засгийн  дээд шагнал “ Хөдөлмөрийн хүндэт медаль”, Алтан гадас” одон зэргээр шагнасан.

 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 206
42 / 20%
10 / 5%
38 / 18%
17 / 8%
9 / 4%
4 / 2%
4 / 2%
27 / 13%
12 / 6%
5 / 2%
38 / 18%