1944 онд Зүүнговь суманд төрсөн. 1961-1964 онд Улаанбаатар хотод Багшийн сургууль, 1975-1981 онд УБДС төгссөн. Бага анги, түүх газарзүйн багш мэргэжилтэй. 1964-1965 онд Баруунтурууны бага сургуульд багш, 1965-1966 онд Улаангомын 1-р 8 жилийн сургуульд багш, 1966-1967 онд Өлгий сумын бага сургуульд захирал 1967-1973 онд Баруунтурууны 10 жилийн сургуульд багш, хичээлийн эрхлэгч, 1973-1976 онд Хар Тарвагатайн уурхайн бага сургуульд захирал, 1976-1977 онд Улаангомын 1-р 8 жилийн хичээлийн сургуульд хичээлийн эрхлэгч, 1977-1981 онд Улаангомын 2-р 10 жилийн сургуульд хичээлийн эрхлэгч, 1981-1985 онд Баруунтуруун, 1985-1990 онд Хархираагийн 8 жилийн сургуулийн захирал, 1990-1996 онд Боловсрол төвд арга зүйч, 1992-1995 онд ЗДТГ-т боловсролын төвийн арга зүйч, мэргэжлийн хяналтын улсын байцаагч, захиргааны албаны дарга, 1996-2000 онд аймгийн МХГ-ын дарга, 2001-2004 онд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, 2005-2006 онд Улаанбаатарт “Тэрэлж” ХХК-ны гүйцэтгэх захирал, 2006-2008 онд Монголын нутгийн удирдлагын холбоонд ажлын албаны даргаар ажиллаж байлаа.
Удирдаж байсан байгууллагууд нь дараах ажлын амжилтуудыг гаргаж байсан байна. 1984 онд Баруунтурууны 10 жилийн сургууль Улсын төв 4 байгууллагын социалист уралдаанд улсад 1-р байр, Ардын боловсролын системд 1-р байр, 1985-1987 онд Хархираагийн 8 жилийн сургууль улсад 2 удаа 3-р байр, 1987-1988 онд Хархираагийн 8 жилийн сургууль улсад 2-р байр, 1989 онд Хархираагийн 8 жилийн сургуульд “Улсын Тэргүүний Сургууль” цол, 1989 онд аймгийн аварга захирал, 2000 онд Мэргэжлийн хяналтын албанд улсад 1-р байр эзэлж, 1971 онд МХЗЭ-ийн Хүндэт тэмдэг - 1980 онд Яамны жуух бичиг - 1988 онд Ардын Боловсролын Тэргүүний ажилтан цол тэмдэг - 1989 онд Хөдөлмөрийн хүндэт медаль - 2001 онд Алтан гадас одон , Ардын Хувьсгалын 60, 0, 80 жилийн ойн медалиар шагнагдсан.