1954 онд Увс аймгийн Зүүнговь сумын Зэлийн гол гэдэг газар төрсөн. 1963-1971 онд Зүүнговь сумын бага сургуульд, 8-р анги төгсөж 1977 онд Ховд аймаг дахь ХАА-н техникумд зоотехникч /мал зүйч/ мэргэжлээр төгссөн. 1977 оны 7-р сараас Улаангом дахь ХАА-н ТМСургуульд ажилд орж тэжээл үйлдвэрлэлийн ангийн мастер багшаар хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. 1973-1976 онд Ховд аймгийн Булган сум дахь Хилийн ба Дотоодын цэргийн 5-р отрядын штабт улс төр ангийн бичээч, түрүүч цолтойгоор хугацаат цэргийн алба хаасан .
1982-1987 онд Улаангом дахь ХАА-н ТМСургуульд ХЗЭ-ийн хорооны дарга, 1987-1991 онд Улс төрийн дээд сургуулийг улс төр судлал-социологч мэргэжлээр төгссөн. 1994-2004 аймгийн ИТХурлын Тэргүүлэгчдийн ажлын албанд ажилтан 1999-2001 онд Удирдлагын академийг төрийн захиргааны удирдлагын менежер мэргэжлээр, 2004 онд Удирдахуйн ухааны магистраар төгсөж, 2005-2014 онд хойш Увс аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар, мөн хугацаанд аймгийн ЦАУЗБСК-ын нарийн бичгийн дарга, Монголын НУХ-ны аймгийн салбарын гүйцэтгэх захирал,
Сонгуульт ажил:
1992-1996 онд Улаангом сумын ИТХ-ын төлөөлөгчөөр,
1996-2000 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч,тэргүүлэгчээр,
1991-1997 онд аймгийн Залуучуудын холбооны тэргүүлэгчээр,
1995-2005 онд аймгийн ХЭАХНийгэмлэгийн нарийн бичгийн дарга, дэд тэргүүнээр,
1992 оны УИХурал , орон нутгийн сонгуулийн, 1993 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан хүчний намуудын сонгуулийн штабын дарга, нарийн бичгийн даргаар, 1996 оноос хойш явагдсан бүх шатны сонгуулийн аймгийн болон тойргийн хорооны гишүүн ,нарийн бичгийн дарга, даргаар тогтмол, 2007 оноос баруун 3 аймаг дундын Ховд голын сав газрын зөвлөлийн Увс аймгийг төлөөлсөн гишүүн зэрэг томилгоот болон сонгуульт ажлуудыг хийж ирлээ.
Гавъяа шагнал:
Б.Оюунбатын хөдөлмөрийн амжилтыг үнэлэн-
а/ Увс аймгийн ИТХурал, Засаг даргаас:
2О1О онд “ Ю.Цэдэнбалын нэрэмжит “ медаль, 2012 онд аймгийн “ Хүндэт тэмдэг “-ээр
б/ Залуучууд, спортын байгууллагаас :
1983 онд Комсомолын 11-р 5 жилийн “ Залуу гавшгайч медаль” 1984 онд МХЗЭ-ийн “Хөдөлмөрийн алдар” медаль
1991 онд Монгол улсад БТСпортын байгууллага үүсч хөгжсөний 70 жилийн ойн хүндэт медаль
1997 онд Монголын Залуучуудын холбооны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч тэргүүний ажилтан” цол тэмдэг
2006 онд Монгол улсад залуучуудын хөдөлгөөн үүсч хөгжсөний 85 жилийн ойн хүндэт медаль
2011 онд Монгол улсад Залуучуудын хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүндэт медалиар
в/ Бусад төрийн болон олон нийтийн байгууллагаас:
2002 Монголын Нутгийн Удирдлагын холбооны хүндэт өргөмжлөл, 2006 онд жуух бичгээр, 2007 онд тус холбооны дээд шагнал “ Соёмбо” медаль, 2010 онд Монголын НУХолбооны “Нутгийн Өөрөө Удирдах байгууллагын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2012 онд Нутгийн Өөрөө удирдах байгууллагын “Шилдэг удирдагч” батламжаар
2004 онд Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн холбооны “Тэргүүний ажилтан” цол, тэмдэг
2005 онд Сонгуулийн Ерөнхий хорооны хүндэт жуух, 2008 онд “Сонгуулийн байгууллагын тэргүүний ажилтан “ цол, тэмдэг
2007 онд Үндэсний аудитын газрын “ Төрийн хяналтын тэргүүний ажилтан” цол, тэмдэг
2008, 2010 онд Монгол улсад Цагаатгах Ажлыг УЗБУлсын комиссын “Хүндэт үнэмлэх ”, 2012 онд “Хүндэт жуух бичиг “
2009 онд Төрийн албаны зөвлөлийн ”Төрийн байгууллагын тэргүүний ажилтан” цол тэмдэг
2011 онд Авилгатай Тэмцэх Газрын “Хүндэт жуух бичиг”,
Монголын Удирдах ажилтны сургууль / Намын Дээд сургуулиас Удирдлагын академи хүртлэх / төгсөгчдийн холбооны “ Шилдэг удирдах ажилтан “ медаль
г/ Ардчилсан нам , холбооноос:
2002 онд Монголын Ардчилсан Холбооны “ Эрх чөлөөний одон”
2009 онд Ардчилсан хувьсгалын ахмад зүтгэлтний хорооны “Ардчилсан хувьсгалын ахмад зүтгэлтэн “ тэмдэг
д/ Төр засгийн байгууллагаас :
1991 ,2001 , 2011 онд Ардын хувьсгалын 70 ,80 , 90 жилийн ойн медаль
2005 онд “Алтан гадас” одон
2006 онд Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
2010 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль
2012 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” –гоор тус тус шагнасан байна.