2012 оны сонгуулийн үр дүнгээр Монгол Улсад ардчилсан намынхан засаг барьж, Увс аймагт анх удаа орон нутагт АН ялснаас хойш хэдийн 1000 өдөр өнгөрчээ. Энэ хугацаанд хийсэн ажил, хүрсэн үр дүнгээ ард иргэддээ тайлагнаж буй#Увс_дахь_Ардчилсан_Засаглалын_1000_өдрүүд арга хэмжээ сумдаар тойрч байгаа билээ.
2012 оны 09-р сарын 25-ны өдөр Аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд, Увс аймгийн Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, аймгийн ардчилсан намын дэд дарга Б.Бат-амгалан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Ч.Баттулга болон бусад албаны хүмүүс Тариалан суманд хүрэлцэн ирж умын ард иргэд, хөдөлмөрчидтэй уулзан өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнан тэдний асуултанд хариулан бүтэн өдрийг хамт өнгөрүүллээ.
Энэ өдөр Тариалан суманд ургацын баяр давхацсан нь баяр дээр баяр нэмсэн сайхан үйл явдал байлаа. Улсын хэмжээнд Увс нутгийн ард түмнийг ажилч, хичээнгүй гэдгээрээ алдартай бол Увс аймаг дотороо Тариалан сумынхан маань яалтачгүй ажиллаг, хөдөлмөрч хүмүүс билээ.