2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Улаангом политехник коллеж”-ийн удирдах зөвлөлийн дарга Ч.Чимэд, “Мэргэжлийн боловсрол сургалтын үндэсний зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн дарга Б.Цэцээ нар “Улаангом политехник коллеж”-ийн оюутануудтай дадлага хийж буй газар нь очиж дадлагын явц болон ажил байдалтай танилцлаа.
Мэргэжлийн боловсрол сургалтын төвийг төгссөн
оюутнууд ажлын байран дээр гараад гологдож байна, юм хийж чадахгүй байна гэсэн
гомдлууд ажил олгогчдын зүгээс их ирдэг болсны дагуу тэдгээр оюутнуудыг дадлагын
талбай дээр очиж дадлагаа чанартай бүрэн гүйцэт, таслахгүй хийж чадаж байна
уу?, дадлагын удирдагч багш нар нь юу хийдэг?, дадлагыг хийхэд ямар асуудал
тулгарч байна вэ? зэрэг олон асуудлын хүрээнд харилцан ярилцлаа.
Аймгийн ИТХ-ын ажлын алба