Өнгөрсөн долоо хоногт "Улаангом политехник коллеж"-ийн удирдах зөвлөлийн дарга Ч.Чимэд, "Мэргэжлийн боловсрол сургалтын үндэсний зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн дарга Б.Цэцээ нар "Улаангом политехник коллеж"-ийн оюутнуудын дадлагын явц байдалтай танилцсан билээ.
Өнөөдөр "Улаангом политехник коллеж"-ийн удирдлага болон багш нартай дээрх асуудлын талаар харилцан ярилцаж оюутнуудын дадлага хэрхэн хийгдсэн, яавал ажлын байран дээр гараад гологдохгүй мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж гаргах талаар харилцан ярилцлаа.
Энэ хичээлийн жилд 11 ангийн нийт 384 оюутан танилцах, үйлдвэрлэлийн, төгсөлтийн өмнөх дадлага хийсэн байна.
Цаашид оюутнуудын дадлага ажлыг бүрэн гүйцэт чанартай гүйцэтгэх талаар дараах үүрэг чиглэл, санал, зөвлөмжүүдийг өглөө:
Ч.Чимэд:
- Оюутнуудын дадлагын явцад ойр ойрхон эргэж ажил байдалтай нь танилцаж арга зүйгээр хангаж ажиллах
- Ажлын байран дээрх дадлагын дотоод хяналтыг хийх
- Оюутнуудыг өдөр дутам ажлаар хангах, зарим шаардлагатай дутуу материалаар хангаж байх
- Хөдөлмөрийн сахилга бат, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажиллуулах
- Ажил олгогчидтой байгуулсан гэрээг дүгнэж цаашид анхаарах асуудлаа ярилцах
- Ажил олгогчидтой байнга холбоотой байж оюутнуудын хийсэн ажлыг үнэлж урамшуулдаг байх
- Дадлагаар эзэмшүүлэх чадварыг бүрэн гүйцэт чанартай хийлгэж байх
- Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг анхаарч ажиллах
- Сайн төгсөгч бэлтгэж байгаа багш нарыг урамшуулдаг байх, урамшууллын систем бий болгох
- Ажил олгогчдын холбоог татаж идэвхижүүлж ажиллах
Аймгийн ИТХ-ын ажлын алба