УИХ-аас 1996 онд “аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай” хуулийг батлан гаргаснаар орон нутгийн 2 дахь удаагийн сонгуулиар засаг захиргааны нэгжүүдэд нэрээр болон сонгуульд оролцож буй нам, эвслүүд квотоор нэр дэвшүүлж шууд төлөөллийн зарчмаар ИТХ-ын төлөөлөгчдийг сонгож мөн оны 10-р сард аймгийн ИТХ-ыг 2 дахь удаагаа бүрдүүлсэн юм.
Энэхүү сонгуульд нийт сонгогчдын 73.8 % нь оролцож, аймгийн ИТХ 35 төлөөлөгчтэй, түүний 20 нь сумаас нэрээр, 15 нь сонгуульд оролцсон намуудын квотын дарааллаар сонгогдож МАХН -19, МҮАН-МСДН-ын “ Ардчилсан холбоо эвсэл” 15, бие даан нэр дэвшигч 1 суудал авсан.
Төлөөлөгчдийн дотор эмэгтэй 1, МАХН-ын гишүүн 19, МҮАН-ын гишүүн 9, МСДН-ын гишүүн 5, МНН-ын гишүүн 1, нам бус1, дээд боловсролтой 32, бүрэн дунд 1, ня-бо 4, эдийн засагч 7, багш 10, инженер10, хүний эмч 2, малын эмч, мал зүйч 3 байв.
Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс Д.Намсрай, Ц.Шарав, Ц.Ядамсүрэн, А.Батчулуун нар шилжиж, Б.Батжаргал, С.Хурцаа нар таалал төгсөж, намын квотоор Д.Доожав /МАХН/, С.Ганхуяг /МҮАН/, А.Батчулуун / МҮАН/, Т.Тэгшээ /МСДН/ нар төлөөлөгчөөр нөхөн сонгогдож МАХН 17, эвсэл 16 / үүнээс МҮАН -10/ суудалтайгаар бүрэн эрхийн хугацааг дуусгасан байна.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Ё.Басан, тэргүүлэгчдээр Б.Бат-Очир , Д.Нямжав, Х.Лхамжав, Б.Ганболд, Д.Баатар, Ц.Оюундэлгэр, Б.Оюунбат, Ч.Чимэд нар сонгогдож тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Х.Батсүх, ажлын албаны ажилтнаар Ц.Сайнжаргал, Б.Оюунбат нар ажиллаж байлаа
д/д |
Төлөөлөгчдийн нэрс |
Намын харъяалал |
Сумын нэр |
Тэргүүлэгчдээр сонгогдсон эсэх |
1 |
Ж.Түмэнбаяр |
МАХН |
Баруунтуруун |
|
2 |
Бадарч БАТ-ОЧИР |
МАХН |
Бөхмөрөн |
Тэргүүлэгч |
3 |
Б.Батжаргал |
МАХН |
Давст |
|
4 |
Г.Адьяа |
МҮАН |
Завхан |
|
5 |
Батаа ЯДАМСҮРЭН |
МҮАН |
Зүүнговь |
|
6 |
Жамба САЙНЖАРГАЛ |
МАХН |
Наранбулаг |
|
7 |
Б.Бат-эрдэнэ |
МАХН |
Зүүнхангай |
|
8 |
Б.Ганболд |
МҮАН |
Малчин |
Тэргүүлэгч |
9 |
Ч.Пунцаг |
МАХН |
Өлгий |
|
10 |
Ц.Баатар |
МАХН |
Өмнөговь |
|
11 |
Я.Галбадрах |
МСДН |
Өндөрхангай |
|
12 |
Ц.Ядамсүрэн |
МАХН |
Сагил |
|
13 |
Х.Лхамжав |
МАХН |
Тариалан |
Тэргүүлэгч |
14 |
Эрдэнэ-очир БЯМБАА |
МАХН |
Түргэн |
|
15 |
Норслой ЧИМЭД |
Нам бус |
Тэс |
|
16 |
Х.Лхагвасүрэн |
МҮАН |
Ховд |
|
17 |
Ц.Цэвээнравдан |
МАХН |
Хяргас |
|
18 |
Тэгшмэнд БОЛДБААТАР |
МАХН |
Цагаанхайрхан |
|
19 |
Б.Зулзагаа |
МАХН |
Хархираа |
|
20 |
Ц.Оюундэлгэр |
МАХН |
Улаангом |
Тэргүүлэгч |
21 |
Д.Нямжав |
МАХН |
Квотоор |
Тэргүүлэгч |
22 |
Ёндон БАСАН |
МАХН |
ИТХ-ын дарга |
|
23 |
Лхагва ТОГОО |
МАХН |
|
|
24 |
Д.Намсрай |
МАХН |
|
|
25 |
Шуумар ЖИЙДЭЭ |
МАХН |
|
|
26 |
Ц.Шарав |
МҮАН |
Квотоор |
|
27 |
Ц.Батсуурь |
МҮАН |
|
|
28 |
Д.Баатар |
МСДН |
Тэргүүлэгч |
|
29 |
С.Хурцаа |
МҮАН |
|
|
30 |
Чулуун ЧИМЭД |
МСДН |
Тэргүүлэгч |
|
31 |
Б.Оюунбат |
МҮАН |
Тэргүүлэгч |
|
32 |
Х.Цэвгээ |
МНН |
|
|
33 |
Н.Алтанцэцэг |
МСДН |
|
|
34 |
Д.Мажигсүрэн |
МҮАН |
|
|
35 |
Ж.Хүрэлбаатар |
МСДН |
|
|
36 |
Ж.Доожав |
МАХН |
Нөхөн сонгуулиар |
|
37 |
С.Ганхуяг |
МҮАН |
|
|
38 |
А.Батчулуун |
МҮАН |
|
|
39 |
Т.Тэгшээ |
МСДН |
|