- Увс аймаг худалдан авах ажиллагааг цахимаар зохион байгуулж байна.
2014 оноос Увс аймагт худалдан авах ажиллагаандаа цахим систем нэвтрүүлж эхэлсэн. Тус онд 64 арга хэмжээний 15-ыг цахимаар зарлаж байсан бол 2015 онд цахим худалдан авах ажиллагааны шаардлагатай тоног төхөөрөмжийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөр шийдвэрлэснээр 11 сарын байдлаар 43 арга хэмжээний 38-ыг цахимаар зарласан байна. Ингэж цахим систем нэвтрүүлснээр худалдан авах ажиллагаатай холбоотой нэг ч гомдол гараагүй байгаа юм байна. Авлтгатай тэмцэх газрын ил тод байдлын үнэлгээгээр Увс аймгийн худалдан авах ажиллагаа нэгдүгээр байранд орсон байна.
- Увс аймгийн таван сум нэгдсэн дулаан халаалтад холбогдоод байна.
Суманд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд тус тусдаа уурын зуух ажиллуулж
дулаан халаалтаа шийддэг байсан. 2014 онд Бөхмөрөн сум санаачилж хувийн
хэвшлийн түншлэлээр сумын төсөвт болон бусад байгууллагууд нэгдсэн дулаанд
холбогдсон. Бөхмөрөн сумын энэ туршлагыг аймгийн хэмжээнд хэрэгжүүлж энэ оны
байдлаар таван сум нэгдсэн дулаан халаалтад холбогдсон байна. Ингэснээр агаарын
бохирдлыг бууруулах, үргүй зардлыг багасгах эдийн засаг, байгаль орчны хувьд үр
дүнтэй ажил болсон. Энэ ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлээр компаниуд
гүйцэтгэж, менежментийг нь гүйцэтгэгч компаниуд хариуцан ажиллаж байна.
Түүнчлэн Улаангомд дулаан дамжуулах долоон төв бүхий 35 мвт-ын дулааны станц
ажиллаж эхэлснээр аж ахуйн нэгж байгууллагаас гадна гэр хорооллын айл өрхүүд
дулаанд холбогдох боломж бүрдсэн. Энэ онд 43 айл төвийн дулаанд холбогджээ.